ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

Нийтэлсэн: 2017 он 11 сар 20. 12 цаг 04 минут
2017 оны 11 дүгээр сарын 25-наас 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас бударна. 24-25-ны шөнө нутгийн зүүн хэсэг болон Хангайн уулсаар, 25-нд зарим газраар, 27-нд хойд болон төв, зүүн хэсгээр, 28-нд нутгийн хойд болон Хангайн уулсаар, 29-нд Хангай уулсаар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 3-8 м/с, 25-нд говь, талын нутгаар, 27-нд ихэнх нутгаар 7-12 м/с, түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. 26-нд өдөртөө нийт нутгаар дулаарна. 27-28-нд нийт нутгаар хүйтний эрч чангарна. Бусад хугацаанд Идэр, Тэс, Буянт голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус хүйтэн, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус хүйтэн, говь, талын нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
Дэлгэрэнгүй

"ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-СТАТИСТИК" ҮНДЭСНИЙ АНХДУГААР ЧУУЛГАН БОЛЛОО

Нийтэлсэн: 2017 он 11 сар 20. 11 цаг 55 минут
Үндэсний Статистикийн хорооноос зохион байгуулсан "Тогтвортой хөгжил-Статистик" үндэсний анхдугаар чуулган 2017 оны 13, 14-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө. Уг чуулганаар Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг дүгнэж, чиг хандлагыг тодорхойлоход статистикийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, албан ёсны болон захиргааны статистикийн мэдээллийн чанарыг сайжруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангаж, анхдагч мэдээллийн сангуудыг харилцан ашиглах бололцоог бүрдүүлэх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, үнэн бодит мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх хүрээнд хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замаа тодорхойлох зорилготой юм.
Дэлгэрэнгүй

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД СТАТИСТИКИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАЛАА

Нийтэлсэн: 2017 он 11 сар 20. 11 цаг 14 минут
Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн удирдамжийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр ерөнхий боловсролын сургуульд Статистикийн боловсрол олгох сэдэвт хичээлийг 5 ангийн 40 хүүхдэд хэлтсийн ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, нар хамтран зохион байгууллаа. Бэлтгэл ажлын хүрээнд аймгийн боловсрол соёлын газраас ерөнхий боловсролын сургуульд чиглэл, хичээл заах хуваарыг хүргүүлэн хамтран ажиллаа.
Дэлгэрэнгүй

"ХОГГҮЙ УЛИАСТАЙ" бүх нийтийн хог цэвэрлэгээ

Нийтэлсэн: 2017 он 10 сар 20. 16 цаг 01 минут
Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн албан тоотын дагуу намрын бүх нийтийн их цэвэрлэгээг 10 дугаар сарын 19-нд зохион байгуулалаа. Бүх нийтийн цэвэрлэгээнд хэлтсийн хамт олон өөрийн байгууллагын цэвэрлэх газрыг хуваарийн дагуу цэвэрлэн Улиастай хотдоо өнгө нэмэн оролцлоо.
Дэлгэрэнгүй

Хэлтсийн хамт олон мод тарих аянд нэгдлээ

Нийтэлсэн: 2017 он 10 сар 20. 15 цаг 45 минут
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу энэ намрын мод тарих үндэсний өдөр 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн бямба гаригт болж өнгөрлөө. Энэхүү мод тарих өдрөөр Статистикийн хэлтсийн хамт олон өөрийн байгууллагын хариуцсан талбайд бургас, улиас, шар хуайс зэрэг мод тарьж идэвхитэй оролцлоо.
Дэлгэрэнгүй

Үндэсний статистикийн хорооноос судалгааны хяналтаар ажиллалаа

Нийтэлсэн: 2017 он 10 сар 13. 10 цаг 29 минут
Үндэсний статистикийн хорооноос өрхийн нийгэм эдийн засаг, ажиллах хүчний судалгааны ажил, явц, зохион байгуулалт зэрэгт хяналт шалгалт хийхээр батлагдсан удирдамжийн дагуу өрхийн орлого, зарлагын судалгааны албаны ахлах шинжээч Н.Хэнбиш, ажиллах хүчний судалгааны албаны шинжээч Д.Анхзаяа нар ажиллалаа. Тус ажлын хүрээнд Ургамал, Их-Уул, Улиастай сумдад өрхийн нийгэм эдийн засаг болон ажиллах хүчний судалгааг айл өрхүүдээр орж мэдээлэлтэй нь тулган үнэлэлт өгч ажилласан. Мөн судалгааг авхад гарч буй хүндрэл, хэрхэн шийдвэрлэсэн эсэх, судлаач болон багийн ахлагчийн ажилтай танилцан заавар зөвлөгөө өгсөн.
Дэлгэрэнгүй

Нөмрөг, Баянтэс, Тосонцэнгэл сумдад хяналт үнэлгээгээр ажиллалаа

Нийтэлсэн: 2017 он 10 сар 04. 11 цаг 40 минут
Хяналт үнэлгээний зорилго нь Статистикийн тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилт статистикийн анхан шатны мэдээ мэдээллийн үнэн зөв байдалд үнэлэлт дүгнэлт өгөх заавар зөвлөмжөөр хангахад оршино. Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн хяналт шалгалтын төлөвлөгөө, баталсан удирдамжийн дагуу 9 дугаар сарын 22-25нд Нөмрөг, Баянтэс, Тосонцэнгэл сумдын статистик мэдээлэл хариуцсан ажилтнуудын анхан шатны мэдээ тайлангийн үнэн зөв бодит байдалд хяналт үнэлгээ хийж ажиллав.
Дэлгэрэнгүй

“НОГООН-УЛИАСТАЙ” ХӨТӨЛБӨРТ АМЖИЛТТАЙ ОРОЛЦОН АЖИЛЛАЖ БАЙНА

Нийтэлсэн: 2017 он 06 сар 05. 17 цаг 38 минут
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, аймгийн Засаг даргын 2016 оны 07 тоот албан даалгавар, “Ногоон-Улиастай хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажил, нийгмийн хариуцлагын хүрээнд аймгийн ЗДТГ-ын хэлтэс агентлагуудад талбай хариуцуулан өгч зүлэг мод суулгах ажлыг эхлүүлсэн. Завхан аймгийн Статистикийн хэлтэс нь өөрийн байгууллагын хуваарьт 144м2 талбайд мод тарьж, зүлэгжүүлэлтийн ажлын зохион байгуулж байна.
Дэлгэрэнгүй

 АЖ ҮЙЛДВЭР

 ХӨДӨӨ АЖ АХУЙ

 ХҮН АМ

 ЭРҮҮЛ МЭНД

 НИЙГМИЙН ДААТГАЛ, ХАЛАМЖ

 

     ҮНИЙН МЭДЭЭ

2017 оны 11 сарын 23-нд

Гурил I-р зэрэг (орос)    1040

Хонины мах                    4500

Үхрийн мах                     5000

Ямааны ястай мах         3500

Элсэн чихэр                    2200

Цагаан будаа                 2300

Шингэн сүү                     2000

Ноолуур                         65000

Бензин А-80                   1650

Бензин А-92                   1760

Дизель түлш                  1890

 ТА МАНАЙ САЙТЫН

 
ДАХЬ ХЭРЭГЛЭГЧ БОЛЛОО

ТАНД БАЯРЛАЛАА