"ХОГГҮЙ УЛИАСТАЙ" бүх нийтийн хог цэвэрлэгээ

Нийтэлсэн: 2017 он 10 сар 20. 16 цаг 01 минут
Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн албан тоотын дагуу намрын бүх нийтийн их цэвэрлэгээг 10 дугаар сарын 19-нд зохион байгуулалаа. Бүх нийтийн цэвэрлэгээнд хэлтсийн хамт олон өөрийн байгууллагын цэвэрлэх газрыг хуваарийн дагуу цэвэрлэн Улиастай хотдоо өнгө нэмэн оролцлоо.
Дэлгэрэнгүй

Хэлтсийн хамт олон мод тарих аянд нэгдлээ

Нийтэлсэн: 2017 он 10 сар 20. 15 цаг 45 минут
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу энэ намрын мод тарих үндэсний өдөр 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн бямба гаригт болж өнгөрлөө. Энэхүү мод тарих өдрөөр Статистикийн хэлтсийн хамт олон өөрийн байгууллагын хариуцсан талбайд бургас, улиас, шар хуайс зэрэг мод тарьж идэвхитэй оролцлоо.
Дэлгэрэнгүй

Үндэсний статистикийн хорооноос судалгааны хяналтаар ажиллалаа

Нийтэлсэн: 2017 он 10 сар 13. 10 цаг 29 минут
Үндэсний статистикийн хорооноос өрхийн нийгэм эдийн засаг, ажиллах хүчний судалгааны ажил, явц, зохион байгуулалт зэрэгт хяналт шалгалт хийхээр батлагдсан удирдамжийн дагуу өрхийн орлого, зарлагын судалгааны албаны ахлах шинжээч Н.Хэнбиш, ажиллах хүчний судалгааны албаны шинжээч Д.Анхзаяа нар ажиллалаа. Тус ажлын хүрээнд Ургамал, Их-Уул, Улиастай сумдад өрхийн нийгэм эдийн засаг болон ажиллах хүчний судалгааг айл өрхүүдээр орж мэдээлэлтэй нь тулган үнэлэлт өгч ажилласан. Мөн судалгааг авхад гарч буй хүндрэл, хэрхэн шийдвэрлэсэн эсэх, судлаач болон багийн ахлагчийн ажилтай танилцан заавар зөвлөгөө өгсөн.
Дэлгэрэнгүй

Нөмрөг, Баянтэс, Тосонцэнгэл сумдад хяналт үнэлгээгээр ажиллалаа

Нийтэлсэн: 2017 он 10 сар 04. 11 цаг 40 минут
Хяналт үнэлгээний зорилго нь Статистикийн тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилт статистикийн анхан шатны мэдээ мэдээллийн үнэн зөв байдалд үнэлэлт дүгнэлт өгөх заавар зөвлөмжөөр хангахад оршино. Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн хяналт шалгалтын төлөвлөгөө, баталсан удирдамжийн дагуу 9 дугаар сарын 22-25нд Нөмрөг, Баянтэс, Тосонцэнгэл сумдын статистик мэдээлэл хариуцсан ажилтнуудын анхан шатны мэдээ тайлангийн үнэн зөв бодит байдалд хяналт үнэлгээ хийж ажиллав.
Дэлгэрэнгүй

“НОГООН-УЛИАСТАЙ” ХӨТӨЛБӨРТ АМЖИЛТТАЙ ОРОЛЦОН АЖИЛЛАЖ БАЙНА

Нийтэлсэн: 2017 он 06 сар 05. 17 цаг 38 минут
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, аймгийн Засаг даргын 2016 оны 07 тоот албан даалгавар, “Ногоон-Улиастай хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажил, нийгмийн хариуцлагын хүрээнд аймгийн ЗДТГ-ын хэлтэс агентлагуудад талбай хариуцуулан өгч зүлэг мод суулгах ажлыг эхлүүлсэн. Завхан аймгийн Статистикийн хэлтэс нь өөрийн байгууллагын хуваарьт 144м2 талбайд мод тарьж, зүлэгжүүлэлтийн ажлын зохион байгуулж байна.
Дэлгэрэнгүй

ХҮҮХДИЙН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭЛЭЭ

Нийтэлсэн: 2017 он 06 сар 05. 17 цаг 27 минут
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хэтсийн хамт олон гэр бүл хүүхдүүдийн хамтаар эрүүл агаарт зохион байгуулан хүүхдүүдийнхээ дунд авъяаслаг хүүхэд, спортлог хүүхэд, гэр бүлийнхний дунд олон уралдаан тэмцээнийг зохион байгуулж хэлтсийнхээ аваргуудыг тордуулсан, хүүхдийн инээд хөөрөөр дүүрэн гэр бүлийн өдрийг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэлээ. Мөн аймгийн Засаг даргын санаачлагаар 1 бүтэн өнчин хүүхдийг баярлуулан хадгаламж нээлгэн өглөө. Бидний гэрэлт ирээдүй болсон хүүхдүүд маань үргэлж аз жаргал, инээд баяслаар дүүрэн байг.
Дэлгэрэнгүй

‘’Багийн Засаг дарга, сумдын статистик хариуцсан ажилтнуудын сургалт ‘’ Завхан аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 2017 он 05 сар 30. 16 цаг 40 минут
Монгол Улсын 21 аймаг, 330 сумын баг, хорооны Засаг дарга, статистикийн ажилтнуудад зохион байгуулан явуулж буй сургалт Завхан аймагт 5 сарын 22-23-нд амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургалтанд Үндэсний статистикийн хорооны дэд дарга Ч.Баянчимэгээр ахлуулсан баг ажиллаж сургалтын нээлтэнд Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан оролцож үг хэллээ. Тэрбээр тулгын гурван чулууны нэг нь байхгүй бол тулга тогтдоггүйтэй адил анхан шатнаас эхлэн статистикийн ажлыг гүйцэтгэхэд ЭРХ, ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА гурвыг тэгш мөрдөж ажиллахыг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Зөвлөлдөх санал асуулгын судалгааг амжилттай зохион байгуулалаа

Нийтэлсэн: 2017 он 04 сар 26. 11 цаг 15 минут
Зөвлөлдөх санал асуулгын судалгааны сургалт 2017.3.29 нд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан. Сургалтанд 21 аймаг, нийслэлийн Статистикийн хэлтсийн дарга, судлаач нар хамрагдсан. Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт баг, Яруу сумын Зүйл баг, Тосонцэнгэл сумын Идэр баг, Их-Уул сумын Хонгор багийн нийт 40 иргэн судалгаанд сонгогдсон.
Дэлгэрэнгүй

 АЖ ҮЙЛДВЭР

 ХӨДӨӨ АЖ АХУЙ

 ХҮН АМ

 ЭРҮҮЛ МЭНД

 НИЙГМИЙН ДААТГАЛ, ХАЛАМЖ

 

     ҮНИЙН МЭДЭЭ

2017 оны 10 сарын 18-нд

Гурил I-р зэрэг (орос)   1040

Хонины мах                   4500

Үхрийн мах                     5000

Ямааны ястай мах         4000

Элсэн чихэр                    2200

Цагаан будаа                 2300

Шингэн сүү                     2000

Ноолуур                         63000

Бензин А-80                   1650

Бензин А-92                   1760

Дизель түлш                  1890

 ТА МАНАЙ САЙТЫН

 
ДАХЬ ХЭРЭГЛЭГЧ БОЛЛОО

ТАНД БАЯРЛАЛАА