АЖЛЫН БАЙРНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАЛАА

Нийтэлсэн: 2018 он 04 сар 30. 12 цаг 54 минут
Хэлтсийн 2018 оны сургалт, сурталчилгааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Прокурорын газартай хамтран зөрчлийн тухай хуулиар сургалт зохион байгуулалаа. Энэ сургалтанд аймгийн Эрүүл мэндийн газрын улсын байцаагч, Боловсролын газрын улсын байцаагч, Улиастай сумын 6 багийн Засаг дарга нар болон хэлтсийн ажилтнууд хамрагдлаа.
Дэлгэрэнгүй

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАЛАА

Нийтэлсэн: 2018 он 03 сар 09. 17 цаг 12 минут
2017 оны ажлаа амжилттай дүгнүүлж, 2018 оны үр дүнгийн гэрээгээ Аймгийн Засаг даргатай байгуулалаа.
Дэлгэрэнгүй

МАЛ ТООЛЛОГЫН ХЯНАЛТААР АЖИЛЛАЛАА

Нийтэлсэн: 2017 он 12 сар 14. 14 цаг 09 минут
Статистикийн хэлтсээс мал тооллогын хяналтын ажлаар хуваарийн дагуу Нөмрөг, Түдэвтэй, Баянхайрхан, Асгат, Сонгино, Цэцэн-Уул сумдад ажиллалаа. Хяналт шалгалтын хүрээнд сумдын мал тооллогын ажлын зохион байгуулалт, маягт хөтлөлт, малыг нүд үзэн тоолох, отрын бүс нутгаар хэрхэн ажиллаж байгаа зэргийг үзэж танилцан гарсан зөрчил дутагдлыг арилгуулж, заавар зөвлөгөө өгч ажилласан. Мөн мал тооллогын мэдээлэл боловсруулах програмыг засварлан, шинэчлэлт хийн ажиллалаа.
Дэлгэрэнгүй

ЖИЛИЙН ЭЦСИЙН МАЛ ТООЛЛОГЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛАА

Нийтэлсэн: 2017 он 12 сар 07. 16 цаг 20 минут
2017 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын маягтанд өөрчлөлт орсонтой холбогдуулан нэгдсэн сургалтыг 12 сарын 04-ний өдөр Нутгийн удирдлагын ордонд зохион байгууллаа. Сургалтанд 24 сумын Засаг даргын орлогч, Төсөв, төрийн сангийн мэргэжилтэн, Улиастай сумын 6 багийн Засаг дарга, холбогдох ажилтан нийт 60 хүн оролцлоо. Уг сургалтаар мал тооллогыг хэрхэн зохион байгуулах, маягт зааврыг дэлгэрэнгүй танилцуулан холбогдох заавар зөвлөмж өглөө. Мөн хүн ам өрхийн мэдээллийн сангийн баяжилт, графикт мэдээ тайлан бусад цаг үеийн шаардлагатай мэдээ мэдээллийг гаргахад анхаарах асуудлыг хэлэлцлээ. Түүнчлэн Мал эмнэлэг, үржлийн тасаг, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Онцгой байдлын газруудаас анхаарах асуудлын талаар нэмэлт мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

АЙМГИЙН МАЛ ТООЛЛОГЫН КОМИСС ХУРАЛДЛАА

Нийтэлсэн: 2017 он 12 сар 07. 16 цаг 13 минут
Үндэсний Статистикийн хорооны даргын 2017 оны 11 сарын 24-ний өдрийн 01/1077 дугаар тушаалын дагуу аймгийн Засаг дарга захирамж гарган аймгийн мал тооллогыг зохион байгуулах комиссыг 11 хүний бүрэлдэхүүнтэй томиллоо. Мал тооллогын комиссын хуралдааныг 2017 оны 12 сарын 1-ний өдөр зохион байгууллаа. Уг хуралдаанд мал тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогыг чанартай зохион байгуулах, бэлтгэл ажлыг бүрэн хангаж өндөр зохион байгуулалтан дор хамтарч ажиллахыг санууллаа.
Дэлгэрэнгүй

ИРГЭДЭЭ СОНСЪЁ АЯНД НЭГДЛЭЭ

Нийтэлсэн: 2017 он 12 сар 07. 16 цаг 09 минут
Завхан аймгийн Статистикийн хэлтсээс 2017 оны 11 сарын 25-ны өдөр “Иргэдээ сонсъё” аяны хүрээнд аймгийн төвийн 6 багийн 500 гаруй иргэдэд хэлтсийн үйл ажиллагааг сурталчиллаа. Статистикийн мэдээ, мэдээллийн сан бүрдүүлэлт, ашиглалт тархаалтын талаар хэрэглэгчдэд танилцуулга хийж хэлтсээс гарсан бүтээгдэхүүн нугалбар зэргийг тархааж ажиллалаа.
Дэлгэрэнгүй

"ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-СТАТИСТИК" ҮНДЭСНИЙ АНХДУГААР ЧУУЛГАН БОЛЛОО

Нийтэлсэн: 2017 он 11 сар 20. 11 цаг 55 минут
Үндэсний Статистикийн хорооноос зохион байгуулсан "Тогтвортой хөгжил-Статистик" үндэсний анхдугаар чуулган 2017 оны 13, 14-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө. Уг чуулганаар Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг дүгнэж, чиг хандлагыг тодорхойлоход статистикийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, албан ёсны болон захиргааны статистикийн мэдээллийн чанарыг сайжруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангаж, анхдагч мэдээллийн сангуудыг харилцан ашиглах бололцоог бүрдүүлэх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, үнэн бодит мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх хүрээнд хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замаа тодорхойлох зорилготой юм.
Дэлгэрэнгүй

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД СТАТИСТИКИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАЛАА

Нийтэлсэн: 2017 он 11 сар 20. 11 цаг 14 минут
Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн удирдамжийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр ерөнхий боловсролын сургуульд Статистикийн боловсрол олгох сэдэвт хичээлийг 5 ангийн 40 хүүхдэд хэлтсийн ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, нар хамтран зохион байгууллаа. Бэлтгэл ажлын хүрээнд аймгийн боловсрол соёлын газраас ерөнхий боловсролын сургуульд чиглэл, хичээл заах хуваарыг хүргүүлэн хамтран ажиллаа.
Дэлгэрэнгүй

 АЖ ҮЙЛДВЭР

 ХӨДӨӨ АЖ АХУЙ

 ХҮН АМ

 ЭРҮҮЛ МЭНД

 ТӨСӨВ, ҮНЭ

  7 хоногийн үнийн мэдээ /2018 оны 9-р сарын 25-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг   4500  
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 2000
  Ноолуур, кг 80000
  Бензин, А-80 1890
  Бензин, А-92 1990
  Дизелийн түлш 2260

 

 ТА МАНАЙ САЙТЫН

 
ДАХЬ ХЭРЭГЛЭГЧ БОЛЛОО

ТАНД БАЯРЛАЛАА