Мал тооллогын аймгийн комисс дүнгийн хурал хийлээ

Нийтэлсэн: 2017 он 01 сар 04. 11 цаг 08 минут
Аймгийн мал тооллогын комисс 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хуралдлаа. Уг хуралдаанаар 2016 оны жилийн эцсийн мал тооллогын бэлтгэл ажил, тооллогыг зохион байгуулсан болон тооллогоор ажилласан чиглэл, тоологдсон мал, хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлцлээ. Мөн статистикийн хэлтсээс аймгийн дүнгээр тоологдсон малын тоо толгойг аймгийн комиссын гишүүдэд танилцууллаа.
Дэлгэрэнгүй

Сургалт зохион байгуулалаа

Нийтэлсэн: 2016 он 12 сар 06. 14 цаг 18 минут
2016 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллогын нэгдсэн сургалтыг 24 сумын төсөв төрийн сангийн мэргэжилтнүүд, Улиастай сумын 6 багийн Засаг дарга, мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн, холбогдох ажилтан нийт 40 хүнийг оролцуулан 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулалаа. Уг сургалтанд мал тооллогыг хэрхэн зохион байгуулах, маягт зааврыг дэлгэрэнгүй танилцуулан холбогдох заавар зөвлөмж өгсөн. Мөн сар, улирал, жилийн эцсийн мэдээ тайлан, хүн ам өрхийн мэдээллийн сангийн баяжилт, статистикийн бусад цаг үеийн шаардлагатай мэдээ мэдээллүүд хийлээ.
Дэлгэрэнгүй

Жилийн эцсийн мал тооллогын аймгийн комисс хуралдлаа

Нийтэлсэн: 2016 он 12 сар 01. 16 цаг 02 минут
2016 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогыг зохион байгуулах комиссыг аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/311 дүгээр захирамжаар томилуулан аймгийн комиссын хуралдааныг 12 дугаар сарын 1-ний зохион байгуулалаа. Уг хуралдаанаар мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогыг чанартай зохион байгуулах, анхаарах асуудлуудын талаар хэлэлцлээ.
Дэлгэрэнгүй

Сумдын дарга нарт мэдээлэл хийлээ

Нийтэлсэн: 2016 он 11 сар 28. 09 цаг 27 минут
Завхан аймгийн 24 сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргын тамгын газрын дарга, Газрын даамал нарт статистикийн тухай ойлголт, хууль, эрх зүй, графикт мэдээ, 2016 оны жилийн эцсийн мал тооллогын талаар Статистикийн хэлтсийн дарга Б.Цэгмид мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

Бичил уурхайн судалгаа явагдаж байна

Нийтэлсэн: 2016 он 11 сар 24. 09 цаг 56 минут
ҮСХ-ны даргын 2013 оны 11 сарын 26-ны өдрийн 134-р тушаалаар батлагдсан уул уурхайн салбар дахь албан бус хөдөлмөр эрхлэлт буюу бичил уурхай эрхлэгчдийн судалгааг 5 жил тутам явуулна гэж заасны дагуу Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөлтэй хамтран улс орон даяар судалгааг зохион байгуулан явуулж байна. 2016 оны 11 сарын 18-ний байдлаар бичил уурхайн судалгаанд Завхан аймагт 287 хүн хамрагдсан бөгөөд самналтын тооллогыг зохион байгуулан явуулж байна. Мөн Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийн ажилчидтай хамтран бичил уурхайн судалгааны хяналтыг 3 суманд зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

Нөмрөг, Тэс сумдад хяналт шалгалтаар ажиллалаа.

Нийтэлсэн: 2016 он 11 сар 23. 11 цаг 29 минут
Статистикийн хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу Нөмрөг, Тэс сумдад 2016 оны 11 дүгээр сарын 17-18 өдрүүдэд хэлтсийн дарга, мэргэжилтэн, судлаачдын хамт хяналт шалгалтаар ажиллалаа. Тус хяналт шалгалтын ажлаар 2 сумын 9 багийн Засаг дарга, төсөв төрийн сангийн мэргэжилтнүүдийн ажилтай танилцан статистик мэдээллийн үнэн зөв, бодит байдал, хүн ам өрхийн мэдээллийн сан, статистик мэдээлэл, анхан шатны мэдээний нууцлал, аюулгүй байдал зэргийг үзэж танилцан зохих заавар зөвлөгөөг өглөө.
Дэлгэрэнгүй

Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг дархлал тогтцын судалгаа явагдаж байна

Нийтэлсэн: 2016 он 11 сар 23. 10 цаг 34 минут
Үндэсний статистикийн хороо Эрүүл мэндийн яамтай хамтран “Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг дархлал тогтцын судалгаа”-г Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр орон даяар зохион байгуулан явуулж байна. Завхан аймагт Улиастай, Тосонцэнгэл, Нөмрөг сумдын 4 нэгжийн 188 өрх хамрагдах бөгөөд ҮСХ-оос зохион байгуулсан сургалтанд статистикийн хэлтсээс ажиллах судлаач нар, аймгийн эрүүл мэндийн газраас холбогдох ажилтнуудыг сургалтанд хамруулан судалгааны ажлыг хийж байна.
Дэлгэрэнгүй

Статистикийн 92 жилийн арга хэмжээний хүрээнд ЕБС-уудад Статистикийн боловсрол олгох сургалт зохион байгуулалаа.

Нийтэлсэн: 2016 он 11 сар 23. 10 цаг 18 минут
Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн удирдамжийн дагуу Статистикийн албаны 92 жилийн ойг тохиолдуулан 2016 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр ерөнхий боловсролын 5 сургуульд Статистикийн боловсрол олгох сэдэвт хичээлийг 231 хүүхдэд хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, судлаач нар хамтран зохион байгууллаа. Бэлтгэл ажлын хүрээнд аймгийн боловсрол соёлын газарт албан тоот хүргүүлэн ерөнхий боловсролын сургуулиудад чиглэл, хичээл заах хуваарыг хүргүүлэн хамтран ажиллаа.
Дэлгэрэнгүй

 АЖ ҮЙЛДВЭР

 ХӨДӨӨ АЖ АХУЙ

 ХҮН АМ

 ЭРҮҮЛ МЭНД

 НИЙГМИЙН ДААТГАЛ, ХАЛАМЖ

 

     ҮНИЙН МЭДЭЭ

2017 оны 12 сарын 06-нд

Гурил I-р зэрэг (орос)    1040

Хонины мах                    4000

Үхрийн мах                     5000

Ямааны ястай мах         3000

Элсэн чихэр                    2000

Цагаан будаа                 2300

Шингэн сүү                     2500

Ноолуур                         65000

Бензин А-80                   1650

Бензин А-92                   1760

Дизель түлш                  1890

 ТА МАНАЙ САЙТЫН

 
ДАХЬ ХЭРЭГЛЭГЧ БОЛЛОО

ТАНД БАЯРЛАЛАА