Цаг агаарын мэдээ

Нийтэлсэн: 2016 он 10 сар 24. 11 цаг 24 минут
2017 оны 01 дүгээр сарын 05-наас 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 04-05-ны шөнө, 09-нд нутгийн хойд болон төв, Хангайн уулархаг нутгаар, 06-07-ны шөнө, 08-нд нутгийн хойд хэсгээр, 07-нд нутгийн баруун болон төв, өмнөд, зүүн хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 7-нд говь, талын нутгаар, 08-нд зарим газраар 12-14 м/с, хүрч цасан шуурга шуурна. Идэр, Тэс, Буянт голын хөндий орчмоор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн, говь талын нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 8-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Дэлгэрэнгүй

Нээллтэй хаалганы өдөрлөгт оролцлоо

Нийтэлсэн: 2016 он 09 сар 29. 16 цаг 24 минут
Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/244 дугаар захирамжийн дагуу Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төрийн байгууллагууд Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг 09 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулалаа. Тус арга хэмжээнд Статистикийн хэлтэс статистикийн байгууллагын тогтолцоо, үйл ажиллагааг сурталчилан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээллээр үйлчлэн амжилттай оролцлоо.
Дэлгэрэнгүй

Хагас жилийн малын түүвэр судалгааны сургалт зохион байгуулалаа

Нийтэлсэн: 2016 он 06 сар 20. 15 цаг 52 минут
УБСЕГазраас зохион байгуулсан 2016 оны хагас жилийн малын түүвэр судалгаа, Хөдөө аж ахуйн өртөг зардлын судалгааны онлайн сургалтанд салбар хариуцсан мэргэжилтнийг хамруулан маягт, зааврыг ерөнхий газраас татан авч сумдад хуваарилан хүргүүллээ. Мөн томоохон сумд болох Алдархаан, Улиастай, Тосонцэнгэл, Тэлмэн, Их-Уул, Яруу, Цагаанхайрхан зэрэг 7 сумын төсөв төрийн сангийн мэргэжилтэн, багийн Засаг дарга нарыг оролцуулан нийт 90 гаруй хүнд аймгийн төвд болон суманд нь очиж сургалт зохион байгуулж тооллогын заавар зөвлөмж өгч ажиллалаа.
Дэлгэрэнгүй

Аж ахуйн нэгж байгууллагын тооллогын дүнгийн хурал хийлээ

Нийтэлсэн: 2016 он 05 сар 11. 14 цаг 28 минут
Завхан аймгийн УБСГ-ын Статистикийн хэлтсээс аж ахуйн нэгж байгууллагын 2016 оны улсын тооллогын дүнгийн хурлыг аймгийн тооллогын комиссын даргын өрөөнд 2016 оны 05 дугаар сарын 10-нд зохион байгуулалаа. Уг хуралд аймгийн тооллогын комиссын гишүүдийг бүрэн хамруулан тооллогын зохион байгуулалт, боловсруулалт, дүн нэгтгэлийн талаар танилцуулга бэлтгэн тарааж мэдээлэл хийлээ. Тооллогын явцад гарсан хүндрэл бэрхшээл түүнийг цаашид хэрхэн шийдвэрлэн ажиллах талаар комиссын гишүүд санал бодлоо солилцлоо.
Дэлгэрэнгүй

Аж ахуйн нэгж байгууллагын улсын тооллогыг амжилттай зохион байгуулалаа

Нийтэлсэн: 2016 он 05 сар 02. 10 цаг 11 минут
Завхан аймагт аж ахуйн нэгж байгууллагын улсын тооллогын мэдээлэл цуглуулалт, бүртгэлийн ажил аймаг, сумдын комисс ажлын хэсэг ажилтнууд, аж ахуйн нэгж байгууллага идэвхи санаачлагатай зохион байгуулалт сайтай оролцсоны үр дүнд тооллогыг хуулийн хугацаанд нь амжилттай зохион байгуулалаа.
Дэлгэрэнгүй

Аж ахуйн нэгж байгууллагын улсын тооллогын тоологчидын сургалтыг зохион байгуулалаа

Нийтэлсэн: 2016 он 04 сар 04. 17 цаг 31 минут
Монгол улсын статистикийн хуулийн дагуу 5 жил тутам зохион байгуулагддаг Аж ахуйн нэгж байгууллагын улсын тооллогын сумдын тоологчидын нэгдсэн сургалтыг Завхан аймгийн Улиастай суманд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тусгай хөтөлбөр гарган Нутгийн удирдлагын ордонд зохион байгууллаа. Сургалтанд 24 сумын төсөв төрийн сангийн мэргэжилтэн, улсын бүртгэгч, статистикийн ажилтнууд, аймгийн УБСГазрын мэргэжилтнүүд зэрэг нийт 78 хүн оролцлоо.
Дэлгэрэнгүй

ЗАВХАН АЙМГИЙН УЛСЫН БҮРТГЭЛ, СТАТИСТИКИЙН ГАЗРААС СУМДЫН АЖИЛТНУУДАД ЗОХИОН БАЙГУУЛАЛАА

Нийтэлсэн: 2016 он 03 сар 14. 11 цаг 11 минут
Сумдын бүртгэл, статистикийн ажилтнуудад сонгуулийн хууль, аж ахуйн нэгжийн тооллогын талаар болон статистикийн хууль тогтоомж, мэдээ тайлан гаргах, боловсруулах маягт аргачлал, програм, ХАӨМС, Мал тооллогын мэдээллийн сан, www.1212.mn, www.nso.mn, и-мейл хаяг ашиглалт, бүртгэл, статистикийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар нарийвчилсан сургалт, семинарыг зохион байгуулалаа.
Дэлгэрэнгүй

ХАӨМС, Иргэний бүртгэлийн мэдээллийн тулган нягтлалт

Нийтэлсэн: 2016 он 01 сар 25. 12 цаг 17 минут
Завхан аймагт Хүн ам, өрхийн мэдээллийн сан, Иргэний бүртгэлийн мэдээллийн санг уялдуулах тулган нягтлах ажлыг Улсын бүртгэл, статистикийн хэлтсүүд ажлын хэсэг гарган хамтран зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд аймгийн төв Улиастай сумын улсын бүртгэгч, багийн ажилтнуудад нэгдсэн сургалт зохион байгуулалаа.
Дэлгэрэнгүй

 АЖ ҮЙЛДВЭР

 ХӨДӨӨ АЖ АХУЙ

 ХҮН АМ

 ЭРҮҮЛ МЭНД

 НИЙГМИЙН ДААТГАЛ, ХАЛАМЖ

 

     ҮНИЙН МЭДЭЭ

2017 оны 12 сарын 06-нд

Гурил I-р зэрэг (орос)    1040

Хонины мах                    4000

Үхрийн мах                     5000

Ямааны ястай мах         3000

Элсэн чихэр                    2000

Цагаан будаа                 2300

Шингэн сүү                     2500

Ноолуур                         65000

Бензин А-80                   1650

Бензин А-92                   1760

Дизель түлш                  1890

 ТА МАНАЙ САЙТЫН

 
ДАХЬ ХЭРЭГЛЭГЧ БОЛЛОО

ТАНД БАЯРЛАЛАА