ХАӨМС, Иргэний бүртгэлийн мэдээллийн тулган нягтлалт

Нийтэлсэн: 2016 он 01 сар 25. 12 цаг 17 минут
Завхан аймагт Хүн ам, өрхийн мэдээллийн сан, Иргэний бүртгэлийн мэдээллийн санг уялдуулах тулган нягтлах ажлыг Улсын бүртгэл, статистикийн хэлтсүүд ажлын хэсэг гарган хамтран зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд аймгийн төв Улиастай сумын улсын бүртгэгч, багийн ажилтнуудад нэгдсэн сургалт зохион байгуулалаа.
Дэлгэрэнгүй

2015 оны жилийн эцсийн мэдээлэлээр хэвлэлийн бага хурлыг зохион байгуулалаа

Нийтэлсэн: 2016 он 01 сар 15. 16 цаг 33 минут
Аймгийн 2015 оны жилийн эцсийн аймгийн нийгэм эдийн засгийн байдлын талаар хэвлэлийн бага хурлыг аймгийн нутгийн удирдлагын ордны А тамхинд 2016 оны 01 дүгээр сарын 08-нд зохион байгууллаа. Хэвлэлийн бага хуралд аймгийн Засаг даргын орлогч, төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Хөгжлийн бодлогын хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хуулийн хэлтэс, Аймгийн ИТХ, ХАА газар, Хөдөлмөр, Халамж үйлчилгээний хэлтэс, орон нутгийн шинэ Завхан телевиз, Статистикийн хэлтсийн ажилтнууд, Иргэд Завхан сонины төлөөллүүд нийт 20 гаруй хүн оролцлоо. Тус хэвлэлийн бага хурлаар аймгийн нийгэм эдийн засгийн жилийн эцсийн статистик мэдээлэл, мал тооллого, хүн ам, орон сууцны засврын тооллогын талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг хийлээ.
Дэлгэрэнгүй

Мал тооллогын аймгийн комиссын хурлыг зохион байгуулалаа

Нийтэлсэн: 2015 он 12 сар 09. 16 цаг 42 минут
2015 оны жилийн эцсийн мал тооллогын аймгийн комиссын хурлыг 12 дугаар сарын 2-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулалаа. Энэхүү сургалтаар мал тооллого зохион байгуулах зорилго, ач холбогдол, хууль эрх зүйн талаар хэлтсийн дарга Д.Оюунгэрэл, мэргэжилтэн Т.Лхагвасүрэн нар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Мөн аймгийн хэмжээгээр цас их орсонтой холбогдуулан Онцгой байдлын алба, Ус цаг уур орчны шинжилгээний алба, цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийн холбогдох заавар зөвлөгөөг өгсөн.
Дэлгэрэнгүй

Жилийн эцсийн мал тооллого, ХАӨМС-ын програмын сургалт зохион байгуулалаа.

Нийтэлсэн: 2015 он 11 сар 23. 11 цаг 20 минут
Статистикийн хэлтэс, аймгийн комиссоос тооллогын явц, шинэчлэгдсэн програмын талаар 24 сумын Засаг дарга, төсөв төрийн сангийн мэргэжилтэнд 2 өдрийн сургалтыг 2015 оны 11 дүгээр сарын 16-17-нд аймгийн Нутгийн удирдлагын ордонд зохион байгуулалаа.
Дэлгэрэнгүй

Статистикийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Нийтэлсэн: 2015 он 11 сар 13. 10 цаг 48 минут
Статистикийн байгууллага өнөөдрөөс 91 жилийн өмнө сууриа тавьсан түүхт ойн өдрөө хэрэглэгчдэд хандсан бүтээлч байдлаар тэмдэглэсээр ирсэн билээ.
Дэлгэрэнгүй

Дэлхийн статистикийн өдрийг тэмдэглэлээ

Нийтэлсэн: 2015 он 10 сар 22. 16 цаг 42 минут
Завхан аймгийн статистикийн хэлтсээс дэлхийн статистикийн өдөр 2015.10.20-ны өдрийг нээлттэй хаалганы үйл ажиллагаа зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлэлээ.
Дэлгэрэнгүй

ХАОС-ны 2015 оны завсрын тооллого, хүн ам, өрхийн мэдээлэлээ шалган баталгаажуулах сургалт зохион байгуулалаа

Нийтэлсэн: 2015 он 10 сар 13. 17 цаг 49 минут
Улиастай сумын тооллогын комиссын дарга, багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, тооллогын гэрээт ажилтнуудад ХАОСТ-ын ажлыг эрчимжүүлэх, хүн ам, өрхийн мэдээллээ шалган баталгаажуулах, мэдээллийн сангийн алдаа, явц, ойрын үед хийгдэх ажлын талаар үүрэг чиглэл өгч биелэлтийг тооцон ажиллах талаархи сургалтыг Улиастай сум дээр хэлтсийн дарга Д.Оюунгэрэл, хүн ам, хариуцсан мэргэжилтан Д.Батнасан нар зохион байгуулалаа.
Дэлгэрэнгүй

Хэвлэлийн бага хурал зохион байгуулалаа

Нийтэлсэн: 2015 он 10 сар 09. 17 цаг 00 минут
Аймгийн 2015 оны эхний 9 сарын эдийн засаг, нийгмийн байдлын талаар хэвлэлийн бага хурлыг аймгийн ЗДТГ-ын Б танхимд 10 дугаар сарын 09-нд зохион байгууллаа. Хэвлэлийн бага хурлаар цаг үеийн мэдээлэл хийж гарын авлага бэлтгэн тараалаа. Тухайлбал: ХАОС-ны завсрын тооллогын ажлын явцын талаар товч мэдээлэл хийж иргэн бүр өөрийн мэдээллээ хэрхэн баталгаажуулах талаар нарийвчилсан заавар зөвлөмжийг өгч бүх байгууллагуудын ажилтнуудад мэдээлэлээ баталгаажуулахыг уриалалаа.
Дэлгэрэнгүй

 АЖ ҮЙЛДВЭР

 ХӨДӨӨ АЖ АХУЙ

 ХҮН АМ

 ЭРҮҮЛ МЭНД

 ТӨСӨВ, ҮНЭ

 

 

2018 оны 2 сарын 7-нд төгрөг

Гурил I-р зэрэг (орос)    кг           1080

Хонины мах                    кг           5000

Үхрийн мах                     кг           6000

Ямааны ястай мах         кг          4000

Элсэн чихэр                    кг         2200

Цагаан будаа                 кг          2300

Шингэн сүү                     литр     3000

Ноолуур                          кг         65000

Бензин А-80                   литр     1650

Бензин А-92                   литр     1760

Дизель түлш                  литр      2180

 ТА МАНАЙ САЙТЫН

 
ДАХЬ ХЭРЭГЛЭГЧ БОЛЛОО

ТАНД БАЯРЛАЛАА