ХҮҮХДИЙН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭЛЭЭ

Нийтэлсэн: 2017 он 06 сар 05. 17 цаг 27 минут
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хэтсийн хамт олон гэр бүл хүүхдүүдийн хамтаар эрүүл агаарт зохион байгуулан хүүхдүүдийнхээ дунд авъяаслаг хүүхэд, спортлог хүүхэд, гэр бүлийнхний дунд олон уралдаан тэмцээнийг зохион байгуулж хэлтсийнхээ аваргуудыг тордуулсан, хүүхдийн инээд хөөрөөр дүүрэн гэр бүлийн өдрийг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэлээ. Мөн аймгийн Засаг даргын санаачлагаар 1 бүтэн өнчин хүүхдийг баярлуулан хадгаламж нээлгэн өглөө. Бидний гэрэлт ирээдүй болсон хүүхдүүд маань үргэлж аз жаргал, инээд баяслаар дүүрэн байг.
Дэлгэрэнгүй

‘’Багийн Засаг дарга, сумдын статистик хариуцсан ажилтнуудын сургалт ‘’ Завхан аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 2017 он 05 сар 30. 16 цаг 40 минут
Монгол Улсын 21 аймаг, 330 сумын баг, хорооны Засаг дарга, статистикийн ажилтнуудад зохион байгуулан явуулж буй сургалт Завхан аймагт 5 сарын 22-23-нд амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургалтанд Үндэсний статистикийн хорооны дэд дарга Ч.Баянчимэгээр ахлуулсан баг ажиллаж сургалтын нээлтэнд Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан оролцож үг хэллээ. Тэрбээр тулгын гурван чулууны нэг нь байхгүй бол тулга тогтдоггүйтэй адил анхан шатнаас эхлэн статистикийн ажлыг гүйцэтгэхэд ЭРХ, ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА гурвыг тэгш мөрдөж ажиллахыг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Зөвлөлдөх санал асуулгын судалгааг амжилттай зохион байгуулалаа

Нийтэлсэн: 2017 он 04 сар 26. 11 цаг 15 минут
Зөвлөлдөх санал асуулгын судалгааны сургалт 2017.3.29 нд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан. Сургалтанд 21 аймаг, нийслэлийн Статистикийн хэлтсийн дарга, судлаач нар хамрагдсан. Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт баг, Яруу сумын Зүйл баг, Тосонцэнгэл сумын Идэр баг, Их-Уул сумын Хонгор багийн нийт 40 иргэн судалгаанд сонгогдсон.
Дэлгэрэнгүй

Хяналт шалгалтаар ажиллалаа

Нийтэлсэн: 2017 он 03 сар 27. 17 цаг 07 минут
Статистикийн хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу Алдархаан, Дөрвөлжин, Завханмандал, Ургамал, Сантмаргаз, Цэцэн-Уул, Асгат, Түдэвтэй, Баяхайрхан сумдад 2017 оны 03 дугаар сарын 17-25 өдрүүдэд хэлтсийн дарга, мэргэжилтэн, судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалт хийж заавар зөвлөмж өгч ажиллалаа.
Дэлгэрэнгүй

Статистикийн 2016 оны жилийн эцсийн мэдээллээр хэвлэлийн бага хурал зохион байгуулалаа

Нийтэлсэн: 2017 он 01 сар 25. 14 цаг 17 минут
Аймгийн нийгэм, эдийн засгийн 2016 оны жилийн эцсийн мэдээллээр аймгийн удирдлагууд, хэлтэс агентлагийн дарга нар болон бусад холбогдох салбарын ажилтнуудад 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд аймгийн Засаг дарга, орлогч дарга нар болон аймгийн бусад бүх хэлтэс агентлагийн төлөөллүүдийг хамруулсан бөгөөд нийт 70 гаруй хүнд мэдээлэл хийсэн байна.
Дэлгэрэнгүй

Мал тооллогын аймгийн комисс дүнгийн хурал хийлээ

Нийтэлсэн: 2017 он 01 сар 04. 11 цаг 08 минут
Аймгийн мал тооллогын комисс 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хуралдлаа. Уг хуралдаанаар 2016 оны жилийн эцсийн мал тооллогын бэлтгэл ажил, тооллогыг зохион байгуулсан болон тооллогоор ажилласан чиглэл, тоологдсон мал, хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлцлээ. Мөн статистикийн хэлтсээс аймгийн дүнгээр тоологдсон малын тоо толгойг аймгийн комиссын гишүүдэд танилцууллаа.
Дэлгэрэнгүй

Сургалт зохион байгуулалаа

Нийтэлсэн: 2016 он 12 сар 06. 14 цаг 18 минут
2016 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллогын нэгдсэн сургалтыг 24 сумын төсөв төрийн сангийн мэргэжилтнүүд, Улиастай сумын 6 багийн Засаг дарга, мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн, холбогдох ажилтан нийт 40 хүнийг оролцуулан 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулалаа. Уг сургалтанд мал тооллогыг хэрхэн зохион байгуулах, маягт зааврыг дэлгэрэнгүй танилцуулан холбогдох заавар зөвлөмж өгсөн. Мөн сар, улирал, жилийн эцсийн мэдээ тайлан, хүн ам өрхийн мэдээллийн сангийн баяжилт, статистикийн бусад цаг үеийн шаардлагатай мэдээ мэдээллүүд хийлээ.
Дэлгэрэнгүй

Жилийн эцсийн мал тооллогын аймгийн комисс хуралдлаа

Нийтэлсэн: 2016 он 12 сар 01. 16 цаг 02 минут
2016 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогыг зохион байгуулах комиссыг аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/311 дүгээр захирамжаар томилуулан аймгийн комиссын хуралдааныг 12 дугаар сарын 1-ний зохион байгуулалаа. Уг хуралдаанаар мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогыг чанартай зохион байгуулах, анхаарах асуудлуудын талаар хэлэлцлээ.
Дэлгэрэнгүй

 АЖ ҮЙЛДВЭР

 БАРИЛГА

 БИЗНЕС РЕГИСТР

 ХӨДӨӨ АЖ АХУЙ

 ХҮН АМ

 БОЛОВСРОЛ

 НИЙГМИЙН ДААТГАЛ

 ЭРҮҮЛ МЭНД

  ДНБ

 ТӨСӨВ, САНХҮҮ

 ГЭМТ ХЭРЭГ

 ХИЛ, ГААЛЬ

  7 хоногийн үнийн мэдээ /2019 оны 12-р сарын 4-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1600
  Хонины мах, кг 7500
  Үхрийн мах, кг 8500
  Ямааны ястай мах, кг   6500  
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 2500
  Ноолуур, кг 62000
  Бензин, А-80 2000
  Бензин, А-92 2120
  Дизелийн түлш 2640

 

 ТА МАНАЙ САЙТЫН

 
ДАХЬ ХЭРЭГЛЭГЧ БОЛЛОО

ТАНД БАЯРЛАЛАА