Зөвлөлдөх санал асуулгын судалгааг амжилттай зохион байгуулалаа

Нийтэлсэн: 2017 он 04 сар 26. 11 цаг 15 минут
Зөвлөлдөх санал асуулгын судалгааны сургалт 2017.3.29 нд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан. Сургалтанд 21 аймаг, нийслэлийн Статистикийн хэлтсийн дарга, судлаач нар хамрагдсан. Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт баг, Яруу сумын Зүйл баг, Тосонцэнгэл сумын Идэр баг, Их-Уул сумын Хонгор багийн нийт 40 иргэн судалгаанд сонгогдсон.
Дэлгэрэнгүй

Хяналт шалгалтаар ажиллалаа

Нийтэлсэн: 2017 он 03 сар 27. 17 цаг 07 минут
Статистикийн хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу Алдархаан, Дөрвөлжин, Завханмандал, Ургамал, Сантмаргаз, Цэцэн-Уул, Асгат, Түдэвтэй, Баяхайрхан сумдад 2017 оны 03 дугаар сарын 17-25 өдрүүдэд хэлтсийн дарга, мэргэжилтэн, судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалт хийж заавар зөвлөмж өгч ажиллалаа.
Дэлгэрэнгүй

Статистикийн 2016 оны жилийн эцсийн мэдээллээр хэвлэлийн бага хурал зохион байгуулалаа

Нийтэлсэн: 2017 он 01 сар 25. 14 цаг 17 минут
Аймгийн нийгэм, эдийн засгийн 2016 оны жилийн эцсийн мэдээллээр аймгийн удирдлагууд, хэлтэс агентлагийн дарга нар болон бусад холбогдох салбарын ажилтнуудад 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд аймгийн Засаг дарга, орлогч дарга нар болон аймгийн бусад бүх хэлтэс агентлагийн төлөөллүүдийг хамруулсан бөгөөд нийт 70 гаруй хүнд мэдээлэл хийсэн байна.
Дэлгэрэнгүй

Цаг агаарын мэдээ

Нийтэлсэн: 2017 он 01 сар 04. 11 цаг 40 минут
2017 оны 05 дугаар сарын 13-наас 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 12-13-ны шөнө ихэнх нутгаар, 13-ны өдөр нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, 13, 15-16-нд ихэнх нутгаар 6-11 м/с, түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. 13-нд нийт нутгаар сэрүүхэн байх боловч цаашдаа дулаарч Идэр, Тэс, Буянт голын хөндий болон Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус дулаан, өдөртөө 18-23 градус дулаан, говь, талын нутгаар шөнөдөө 8-13 градус дулаан, өдөртөө 25-28 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус дулаан, өдөртөө 22-27 градус дулаан байна.
Дэлгэрэнгүй

Мал тооллогын аймгийн комисс дүнгийн хурал хийлээ

Нийтэлсэн: 2017 он 01 сар 04. 11 цаг 08 минут
Аймгийн мал тооллогын комисс 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хуралдлаа. Уг хуралдаанаар 2016 оны жилийн эцсийн мал тооллогын бэлтгэл ажил, тооллогыг зохион байгуулсан болон тооллогоор ажилласан чиглэл, тоологдсон мал, хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлцлээ. Мөн статистикийн хэлтсээс аймгийн дүнгээр тоологдсон малын тоо толгойг аймгийн комиссын гишүүдэд танилцууллаа.
Дэлгэрэнгүй

Сургалт зохион байгуулалаа

Нийтэлсэн: 2016 он 12 сар 06. 14 цаг 18 минут
2016 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллогын нэгдсэн сургалтыг 24 сумын төсөв төрийн сангийн мэргэжилтнүүд, Улиастай сумын 6 багийн Засаг дарга, мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн, холбогдох ажилтан нийт 40 хүнийг оролцуулан 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулалаа. Уг сургалтанд мал тооллогыг хэрхэн зохион байгуулах, маягт зааврыг дэлгэрэнгүй танилцуулан холбогдох заавар зөвлөмж өгсөн. Мөн сар, улирал, жилийн эцсийн мэдээ тайлан, хүн ам өрхийн мэдээллийн сангийн баяжилт, статистикийн бусад цаг үеийн шаардлагатай мэдээ мэдээллүүд хийлээ.
Дэлгэрэнгүй

Жилийн эцсийн мал тооллогын аймгийн комисс хуралдлаа

Нийтэлсэн: 2016 он 12 сар 01. 16 цаг 02 минут
2016 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогыг зохион байгуулах комиссыг аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/311 дүгээр захирамжаар томилуулан аймгийн комиссын хуралдааныг 12 дугаар сарын 1-ний зохион байгуулалаа. Уг хуралдаанаар мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогыг чанартай зохион байгуулах, анхаарах асуудлуудын талаар хэлэлцлээ.
Дэлгэрэнгүй

Сумдын дарга нарт мэдээлэл хийлээ

Нийтэлсэн: 2016 он 11 сар 28. 09 цаг 27 минут
Завхан аймгийн 24 сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргын тамгын газрын дарга, Газрын даамал нарт статистикийн тухай ойлголт, хууль, эрх зүй, графикт мэдээ, 2016 оны жилийн эцсийн мал тооллогын талаар Статистикийн хэлтсийн дарга Б.Цэгмид мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Үндэсний статистикийн хорооноос "Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа-2016"

явуулж байгаа тул статистикийн мэдээлэгч, хэрэглэгч та бүхнийг судалгаанд

хамрагдахыг уриалж байна. 
Судалгаа http://web.nso.mn/survey/index.php/581233 линкээр

орж судалгаагаа өгнө үү
Баярлалаа

 АЖ ҮЙЛДВЭР

 ХӨДӨӨ АЖ АХУЙ

 ХҮН АМ

 МӨНГӨ САНХҮҮ, БАНК

 ЭРҮҮЛ МЭНД

 НИЙГМИЙН ДААТГАЛ, ХАЛАМЖ

 

     ҮНИЙН МЭДЭЭ

2017 оны 05 сарын 10-нд

Гурил I-р зэрэг (орос)   1040

Хонины мах                   6000

Үхрийн мах                    6500

Ямааны ястай мах         4500

Элсэн чихэр                  2200

Цагаан будаа                2200

Шингэн сүү                   2000

Ноолуур                       62000

Бензин А-80                   1650

Бензин А-92                   1760

Дизель түлш                  1890

 ТА МАНАЙ САЙТЫН

 
ДАХЬ ХЭРЭГЛЭГЧ БОЛЛОО

ТАНД БАЯРЛАЛАА