Хүн ам орон сууцны завсарын тооллогын сургалт зохион байгуулалаа

Нийтэлсэн: 2015 он 06 сар 12. 15 цаг 04 минут

          2015 оны хүн ам, орон сууцны завсрын тооллого нь ‘’Статистикийн тухай’’ хууль болон ‘’Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай’’  хуулийн дагуу улс орон даяар явагдаж байна. 

          Завсрын тооллогын  бэлтгэл ажлын хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар аймаг, сумдад  ажиллах тооллогын комиссыг  томилон ажлын төлөвлөгөө, график, чиглэлийг гарган ажиллаж байна.

             Тооллогын комиссоос аймгийн бүх сум, багийн Засаг дарга , тооллогын комиссын ажилтнууд, гэрээт ажилтан  зэрэг нийт 200 гаруй хүнд тооллогын зорилго, хөтлөгдөх маягт, аргачлалын талаар нарийвчилсан сургалт семинарыг зохион байгууллаа.

         Завсрын тооллого нь хүн амын байршлыг зөв тогтоож шинэчлэх, засаг захиргааны нэгжид бүртгэлгүй иргэдийг бүртгэлжүүлэх,иргэний бичиг баримтын зөрчлийг арилгах, ээлжит тооллогын мэдээллийг тодотгох,баг хорооны мэдээллийг нарийвчлан гаргах, мэдээллийн нэгдсэн санг баяжуулах,  төрийн байгууллагуудын холбогдох сангуудтай уялдуулах, шилжих хөдөлгөөнийг хянах, 2020 оны ээлжит тооллого явуулах суурь нөхцөлийг хангах зэрэг хүн ам зүй, нийгэм эдийн засгийн нэн чухал ач холбогдолтой юм.

 


Сэтгэгдэл бичих

 АЖ ҮЙЛДВЭР

 БАРИЛГА

 БИЗНЕС РЕГИСТР

 ХӨДӨӨ АЖ АХУЙ

 ХҮН АМ

 БОЛОВСРОЛ

 НИЙГМИЙН ДААТГАЛ

 ЭРҮҮЛ МЭНД

  ДНБ

 ТӨСӨВ, САНХҮҮ

 ГЭМТ ХЭРЭГ

 ХИЛ, ГААЛЬ

  7 хоногийн үнийн мэдээ /2019 оны 12-р сарын 4-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1600
  Хонины мах, кг 7500
  Үхрийн мах, кг 8500
  Ямааны ястай мах, кг   6500  
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 2500
  Ноолуур, кг 62000
  Бензин, А-80 2000
  Бензин, А-92 2120
  Дизелийн түлш 2640

 

 ТА МАНАЙ САЙТЫН

 
ДАХЬ ХЭРЭГЛЭГЧ БОЛЛОО

ТАНД БАЯРЛАЛАА