Хяналт шалгалтаар ажиллалаа

Нийтэлсэн: 2017 он 03 сар 27. 17 цаг 07 минут

      Статистикийн хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу Алдархаан, Дөрвөлжин, Завханмандал, Ургамал, Сантмаргаз, Цэцэн-Уул, Асгат, Түдэвтэй, Баяхайрхан сумдад 2017 оны 03 дугаар сарын 17-25 өдрүүдэд хэлтсийн дарга, мэргэжилтэн, судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалт хийж заавар зөвлөмж өгч ажиллалаа. 

             

         Тус хяналт шалгалтын ажлаар 9 сумын багийн Засаг дарга, төсөв төрийн сангийн мэргэжилтэн нийт 54 хүний ажилтай танилцан статистик мэдээллийн үнэн зөв, бодит байдал, хүн ам өрхийн мэдээллийн сан, статистик мэдээлэл, анхан шатны мэдээний нууцлал, аюулгүй байдал зэргийг үзэж танилцан зохих заавар зөвлөгөөг өгсөн. Мөн www.nso.mn, www.1212.mn, www.zavkhan@nso.mn  сайтуудаас хэрхэн мэдээлэл авч ашиглах талаар сургалт зохион байгууллаа.

 

          Үндэсний статистикийн хорооноос Завхан аймагт зохион байгуулах багийн Засаг дарга нар, сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтнуудад зохион байгуулах сургалтын бэлтгэл ажлын хүрээнд сумдын ажилтнууд, багийн Засаг дарга нарын компьютер, програм ашиглалттай танилцан заавар өгч доголдолтой болон ажиллахгүй байгаа компьютер, програм зэргийг газар дээр нь засварлан ажилласан.

        Судалгааны ахлагч судлаачийн хамт түүврээр сонгогдсон нийт 32 өрхөөр орж судалгааны мөн чанар, ач холбогдлын талаар танилцуулан сурталчилж өрхийн нийгэм эдийн засаг, ажиллах хүчний судалгааны судалгаа авах явцад хяналт шалгалт хийн Сантмаргаз, Цэцэн-Уул, Баянхайрхан сумдад ажилласан.

        

 


Сэтгэгдэл бичих

 АЖ ҮЙЛДВЭР

 ХӨДӨӨ АЖ АХУЙ

 ХҮН АМ

 ЭРҮҮЛ МЭНД

 НИЙГМИЙН ДААТГАЛ, ХАЛАМЖ

 

     ҮНИЙН МЭДЭЭ

2017 оны 12 сарын 06-нд

Гурил I-р зэрэг (орос)    1040

Хонины мах                    4000

Үхрийн мах                     5000

Ямааны ястай мах         3000

Элсэн чихэр                    2000

Цагаан будаа                 2300

Шингэн сүү                     2500

Ноолуур                         65000

Бензин А-80                   1650

Бензин А-92                   1760

Дизель түлш                  1890

 ТА МАНАЙ САЙТЫН

 
ДАХЬ ХЭРЭГЛЭГЧ БОЛЛОО

ТАНД БАЯРЛАЛАА