‘’Багийн Засаг дарга, сумдын статистик хариуцсан ажилтнуудын сургалт ‘’ Завхан аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 2017 он 05 сар 30. 16 цаг 40 минут

          Монгол Улсын 21 аймаг, 330 сумын баг, хорооны Засаг дарга, статистикийн ажилтнуудад зохион байгуулан явуулж буй сургалт Завхан аймагт 5 сарын 22-23-нд амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургалтанд Үндэсний статистикийн хорооны дэд дарга Ч.Баянчимэгээр ахлуулсан баг ажиллаж сургалтын нээлтэнд Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан оролцож үг хэллээ. Тэрбээр тулгын гурван чулууны нэг нь байхгүй бол тулга тогтдоггүйтэй адил анхан шатнаас эхлэн статистикийн ажлыг гүйцэтгэхэд ЭРХ, ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА гурвыг тэгш мөрдөж ажиллахыг онцоллоо.

  

         Сургалтад нийт 115 багийн Засаг дарга, 24 сумын төсөв, төрийн сангийн мэргэжилтэнүүд хамрагдлаа. Сургалтын гол зорилго нь багийн Засаг дарга, сумын статистик хариуцсан ажилтнуудад албан ёсны статистикийн үйл ажиллагаа, түүний эрх зүйн орчин, ажилтнуудын үүрэг хариуцлага, манлайлал, статистикийн мэдээ тайлан гаргахад анхаарах асуудлууд, тогтвортой хөгжлийн үзүүлэлтүүдийн талаар шинэ мэдлэг олгох юм.

        Мөн хоёр өдөр үргэлжилсэн сургалтаар эдийн засгийн болон өрхөд суурилсан судалгаа, хүн ам, өрхийн мэдээллийн сан болон мал тооллогын мэдээллийн сангийн талаар сургалт явуулсан нь мэдээллийн сангийн ашиглалт, хэрэглээг дээшлүүлсэн үр дүнтэй сургалт болж өнгөрсөн.

        Сургалтыг статистикийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулсан. Энэ үеэр статистикийн салбарт үр бүтээлтэй ажиллаж хамт олондоо үлгэр дуурайлал болсон  шилдэг багийн Засаг дарга, төсөв төрийн сангийн мэргэжилтнүүдийг Үндэсний статистикийн хорооны болон аймгийн шагналаар шагнаж урамшуулсан.

    

Мөн сургалтын үеэр сум, багийн статистик хариуцсан ажилтнууд болон ҮСХ, аймгийн статистикийн хэлтсийн хамт олны дунд нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулан шилдгүүдээ тодруулсан юм.

  


Сэтгэгдэл бичих

 АЖ ҮЙЛДВЭР

 ХӨДӨӨ АЖ АХУЙ

 ХҮН АМ

 ЭРҮҮЛ МЭНД

 НИЙГМИЙН ДААТГАЛ, ХАЛАМЖ

 

     ҮНИЙН МЭДЭЭ

2017 оны 12 сарын 06-нд

Гурил I-р зэрэг (орос)    1040

Хонины мах                    4000

Үхрийн мах                     5000

Ямааны ястай мах         3000

Элсэн чихэр                    2000

Цагаан будаа                 2300

Шингэн сүү                     2500

Ноолуур                         65000

Бензин А-80                   1650

Бензин А-92                   1760

Дизель түлш                  1890

 ТА МАНАЙ САЙТЫН

 
ДАХЬ ХЭРЭГЛЭГЧ БОЛЛОО

ТАНД БАЯРЛАЛАА