"ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-СТАТИСТИК" ҮНДЭСНИЙ АНХДУГААР ЧУУЛГАН БОЛЛОО

Нийтэлсэн: 2017 он 11 сар 20. 11 цаг 55 минут

         Үндэсний Статистикийн хорооноос зохион байгуулсан "Тогтвортой хөгжил-Статистик" үндэсний анхдугаар чуулган 2017 оны 13, 14-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.

            

   Уг чуулганаар Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг дүгнэж, чиг хандлагыг тодорхойлоход статистикийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, албан ёсны болон захиргааны статистикийн мэдээллийн чанарыг сайжруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангаж, анхдагч мэдээллийн сангуудыг харилцан ашиглах бололцоог бүрдүүлэх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, үнэн бодит мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх хүрээнд хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замаа тодорхойлох зорилготой юм.

             

     Чуулганд УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Беате Транкман, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа оролцож Монгол Улсын нийгэм, эдийн засгийн талаар илтгэл тавьж, 3 сэдвийн хүрээнд салбар хуралдаан хуралдаж, хэлэлцүүлэг явагдсан.Чуулганд 700 орчим статистикийн ажилтан, албан хаагч, яам, агентлаг, нийслэл, аймаг, дүүргийн тамгын газрын ажилтан, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн болоод гадна дотнын хамтарч ажилладаг байгууллагын төлөөллүүд оролцож нэгдсэн уриалга гаргалаа.

                

Завхан аймгаас тус чуулганд Статистикийн хэлтсийн дарга Б.Цэгмид, хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Батнасан, мэргэжилтэн А.Өнөрбат, Б.Энхмаа, гэрээт ажилтан Ц.Сайнбаяр, судлаач Н.Дорждагва, Э.Нямдорж , аймгийн Засаг даргын орлогч Ч.Пунцаг, Сантмаргац сумын Засаг дарга А.Жанцанбазар,  Эрдэнэхайрхан сумын төсвийн мэргэжилтэн С.Цэнгэлсайхан, Тосонцэнгэл сумын статистикч Д.Мөнхцэцэг, Яруу сумын Хэц улаан багийн Засаг дарга Ц.Дэгчинсүрэн, аймгийн Эрүүл мэндийн газрын статистикийн улсын байцаагч Ж.Должинсүрэн нар оролцлоо.

             


Сэтгэгдэл бичих

 АЖ ҮЙЛДВЭР

 ХӨДӨӨ АЖ АХУЙ

 ХҮН АМ

 ЭРҮҮЛ МЭНД

 ТӨСӨВ, ҮНЭ

  7 хоногийн үнийн мэдээ /2018 оны 4-р сарын 4-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 6000
  Үхрийн мах, кг 6000
  Ямааны ястай мах, кг   5000  
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 2500
  Ноолуур, кг 70000
  Бензин, А-80 1820
  Бензин, А-92 1920
  Дизелийн түлш 2260

 

 ТА МАНАЙ САЙТЫН

 
ДАХЬ ХЭРЭГЛЭГЧ БОЛЛОО

ТАНД БАЯРЛАЛАА