Зохистой хөдөлмөрийг дэмжих нь сэдэвт сургалт зохион байгууллаа

Нийтэлсэн: 2019 он 10 сар 17. 01 цаг 30 минут

                ҮСХ-ны хүн ам, нийгмийн статистикийн газрын ажиллах хүчний судалгааны албаны ахлах статистикч Э.Гантуяа, статистикч М.Доржпагма, мэргэжилтэн Т.Энхжин нар “Зохистой хөдөлмөрийг дэмжих 2030 он хүртлэх тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх нь Монгол улс” сэдэвт тайлангийн үр дүнг танилцуулах, тархаах сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд хөдөлмөрийн хэлтэс, Аймгийн үйлдвэрчний эвлэл, Аймгийн ЗДТГ, Нийгмийн даатгал, төрийн бус байгууллагын нийт 40 хүн хамрагдаж сургалтанд аймгийн Орлогч дарга Б.Ариунаа оролцлоо.

          Мөн ҮСХ-ны хүн ам, нийгмийн статистикийн газрын ажиллах хүчний судалгааны албаны ахлах статистикч Э.Гантуяа, статистикч М.Доржпагма, мэргэжилтэн Т.Энхжин нар ажиллах хүчний судалгааны хяналтын ажлыг Эрдэнэхайрхан, Улиастай, Отгон, Алдархаан сумдад зохион байгууллаа. Хяналтаар ажиллах хугацаандаа өрхийн мэдээллийг өрхөд очиж тулгах, мэдээллийн үнэн зөв бодит байдалд үнэлгээ өгч судалгааны ахлагч, судлаач нарт заавар зөвлөмжийг өглөө. Үнэлгээгээр судалгаа чанартай сайн явагдаж байгааг хэлтсийн хуралд танилцуулсан.


Сэтгэгдэл бичих

 АЖ ҮЙЛДВЭР

 БАРИЛГА

 БИЗНЕС РЕГИСТР

 ХӨДӨӨ АЖ АХУЙ

 ХҮН АМ

 БОЛОВСРОЛ

 НИЙГМИЙН ДААТГАЛ

 ЭРҮҮЛ МЭНД

  ДНБ

 ТӨСӨВ, САНХҮҮ

 ГЭМТ ХЭРЭГ

 ХИЛ, ГААЛЬ

  7 хоногийн үнийн мэдээ /2020 оны 5-р сарын 27-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1500
  Хонины мах, кг 9500
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг   7500  
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 2500
  Ноолуур, кг 48000
  Бензин, А-80 1630
  Бензин, А-92 1650
  Дизелийн түлш 2180

 

 ТА МАНАЙ САЙТЫН

 
ДАХЬ ХЭРЭГЛЭГЧ БОЛЛОО

ТАНД БАЯРЛАЛАА