Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын нэгдсэн сургалтыг зохион байгууллаа

Нийтэлсэн: 2020 он 01 сар 07. 10 цаг 36 минут

     Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын тоологч, шалгагч, түр товчооны ажилчдын нэгдсэн сургалтыг 2020 оны 1 сарын 3,4-ний өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтын нээлтэд аймгийн Орлогч дарга Б.Ариунаа оролцож тооллогын ажлыг чанартай өндөр төвшинд зохион байгуулах талаар үүрэг чиглэл өгч сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

       Сургалтаар Хүн ам, орон сууцны тооллогын зохион байгуулалт, үүрэг хариуцлага, үзүүлэлт, ойлголт тодорхойлолт, явцын мэдээ гаргах, програмд шивэх, нэгжээр явж дадлага ажил хийх, мэдлэгэ сорих тест авч дунджаас доогуур авсан хүмүүсийг дахин шалгалтанд оруулж нийтлэг алдааг ярилцаж ойлголтоо бататгалаа. Мөн тооллогын үед болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх аюулгүй байдлыг хангах талаар албан ёсны зөвлөмж, үүрэг чиглэл өгч, тооллогын маягт, олон нийтийн үйлчилгээний газруудад байршуулах аннос, зурагт хуудсыг хэвлүүлэн сумдад хүлээлгэн өглөө.


Сэтгэгдэл бичих

 АЖ ҮЙЛДВЭР

 БАРИЛГА

 БИЗНЕС РЕГИСТР

 ХӨДӨӨ АЖ АХУЙ

 ХҮН АМ

 БОЛОВСРОЛ

 НИЙГМИЙН ДААТГАЛ

 ЭРҮҮЛ МЭНД

  ДНБ

 ТӨСӨВ, САНХҮҮ

 ГЭМТ ХЭРЭГ

 ХИЛ, ГААЛЬ

  7 хоногийн үнийн мэдээ /2020 оны 5-р сарын 27-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1500
  Хонины мах, кг 9500
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг   7500  
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 2500
  Ноолуур, кг 48000
  Бензин, А-80 1630
  Бензин, А-92 1650
  Дизелийн түлш 2180

 

 ТА МАНАЙ САЙТЫН

 
ДАХЬ ХЭРЭГЛЭГЧ БОЛЛОО

ТАНД БАЯРЛАЛАА