Цаг ашиглалтын судалгааг орон нутагт зохион байгуулж байна.

Нийтэлсэн: 2015 он 03 сар 26. 17 цаг 42 минут

Үндэсний статистикийн хорооноос Цаг ашиглалтын судалгааг зохион байгуулж байна. Үндэсний статистикийн хороо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Цаг ашиглалтын туршилтын судалгааг анх 2000 онд зохион байгуулсан. Дараа нь Монгол Улсын “Статистикийн тухай” хуульд 2004 онд өөрчлөлт оруулсны дагуу 2007, 2011 онд улсын хэмжээнд 2 удаа бүрэн хэмжээний судалгааг явуулсан байна. Хуулийн дагуу 2015 онд “Цаг ашиглалтын судалгаа”-г дахин зохион байгуулж байгаа юм.

Цаг ашиглалтын судалгааны зорилго нь хүн амын хийж байгаа үйл ажиллагааг тодорхойлж, тэдгээрийг ангилан, түүнд зарцуулж буй цагийг нь хэмжих. Судалгааны үндсэн үр дүн нь хүн амын амьдралын хэв маяг, түүнд гарч байгаа өөрчлөлтийг судлахад чухал аж. Мөн хүн амын хөлстэй болон хөлсгүй хөдөлмөрт зарцуулсан цагийг хүйсээр гаргаж, жендэрийн талаарх тоо мэдээллийг баяжуулах боломжийг олгодгоороо давуу талтай гэнэ.

Дэлхийн хэмжээнд 1990 оноос эхлэн “Цаг ашиглалтын судалгаа”-г хийж байна. Энэ хугацаанд нийт 75 улс уг судалгааг хийсэн бөгөөд судалгаа нь жендэрийн тэгш байдлыг хангах, олон улсын болон үндэсний түвшний бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэхэд шаардлагатай тоо мэдээллийн үндсэн эх үүсвэр болдог.

Энэ удаагийн судалгаанд Завхан, Ховд, Өвөрхангай, Баянхонгор, Сэлэнгэ, Дорноговь, Хэнтий, Дорнод аймаг, Улаанбаатар хотын нийт 4000 өрх хамрагдана. Хүмүүсийн хийж буй үйл ажиллагаа нь улирлын шинж чанартай учраас улирал бүр 1000 өрхийг судалгаанд хамруулдаг аж. Өөрөөр хэлбэл, 3, 6, 9, 12 сарын гурав дахь долоо хоногт судалгааг тогтмол явуулдаг байна.


Сэтгэгдэл бичих

 ЗАСАГ ЗАХИРГАА

 АЖ ҮЙЛДВЭР

 БАРИЛГА

 БИЗНЕС РЕГИСТР

 ХӨДӨӨ АЖ АХУЙ

 ХҮН АМ

 БОЛОВСРОЛ

 НИЙГМИЙН ДААТГАЛ

 ЭРҮҮЛ МЭНД

  ДНБ

 ТӨСӨВ, САНХҮҮ

 ГЭМТ ХЭРЭГ

 ХИЛ, ГААЛЬ

  7 хоногийн үнийн мэдээ /2019 оны 6-р сарын 19-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 8000
  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах, кг   7000  
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 2000
  Ноолуур, кг 84000
  Бензин, А-80 2040
  Бензин, А-92 2120
  Дизелийн түлш 2580

 

 ТА МАНАЙ САЙТЫН

 
ДАХЬ ХЭРЭГЛЭГЧ БОЛЛОО

ТАНД БАЯРЛАЛАА